Танилцуулга

МАНАЙ ХУУДСАНД ЗОЧИЛСОН ТАНЬД БАЯРЛАЛААБИДНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ

Гранд Повер компани нь 2000 онд байгуулагдсан Монголын анхны хувийн эрчим хүчний тоног төхөөрөмж угсралтын компаниудын нэг юм.

Бид эрдэс боловсруулалт, уул уурхайн олборлолт, эрчим хүчний барилга угсралт, төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, дэд бүтцийн барилга байгууламж угсралт, тэдгээрийн зөвлөх үйлчилгээ гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг ба Нүүрсний хийн станц, Хагас кокс буюу утаагүй түлшний үйлдвэр, Хүрэн нүүрсний хатаах үйлдвэр, Нүүрс бэлтгэх үйлдвэрийг Монгол улсад анх удаа барьж байгуулсан нүүрс боловсруулах технологийн анхдагч компани юм.

Одоогийн байдлаар 30 гаруй инженер техникийн ажилчид, 60 гаруй угсралт суурилуулалтын болон засвар үйлчилгээний мэргэжлийн ажилчдын баг аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалалын олон улсын стандартыг мөрдөн ажиллаж байна.

workers

Ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

Монгол улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн дагуу компаниуд нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл авсан байх ёстой. Энэ хуулийн хүрээнд манай компани нь дараах ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг.

  • 0.1-5 МВт-ын эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • 0.4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • 0.7-40.0 кгх/см² даралттай зуухны засвар, угсралт түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • 0.7-40.0 кгх/см² даралттай даралтат савны засвар, угсралт түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • 0.7-40.0 кгх/см² даралттай шугам хоолой, ЦТП-ны засвар, угсралт түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • 40.0 кгх/см² –аас доош даралтанд ажилладаг тоноглолын засвар, угсралт түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • Ган бүтээцэн барилгын ажил
  • Газар доорхи гарц тусгай зориулалтын угсармал ба цутгамал төмөр бетон болон ган бүтээцтэй, барилга байгууламжийн ажил
  • Цамхаг, тулгуур, түшиц хана зэрэг 31 м-ээс дээш өндөр байгууламж, 60 м-ээс дээш алгасалтай барилга байгууламж
  • Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
  • Холбоо дохиолол, интернет, компьютерийн сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
  • Хийн хангамжийн байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийн угсралт
  • Ачаа өргөх кран, төрөл бүрийн өргүүрийн (барилгын өргүүр, манидцуляторт кран, сагстай өргөгч) угсралтын ажил, засвар, техникийн үйлчилгээ

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бүтээн байгуулалт
Тасралтгүй сайжируулалт
Тогтвортой хөгжил

ХЭТИЙН ТӨЛӨВ

Цаг хугацаа, чанар, сэтгэл ханамжийн баталгааг эрхэмлэж, үндэсний манлайлагч компани болно.

ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХ

  • "Нүүрсний хийн цахилгаан станц".
  • "Утаагүй шахмал түлш хийх, цахилгаан дулаан гаргах технологи" .
  • "Хосолсон ажиллагаатай цахилгаан дулааны станц".
  • "Нүүрснээс синтез хий гаргаж авах арга".
  • "Нүүрснээс шингэн түлш гаргаж авах арга".
  • "Дотоод шаталтын хөдөлгүүрийг синтез хийгээр ажиллуулах нь" зэрэг патентуудыг эзэмшдэг юм.

Үнэт зүйлс ба зорилтууд

1. НЭР ХҮНД, ИТГЭЛЦЭЛ

  • Цаг хугацаанд нь, найдвартай, чанартай үйлчилгээ үзүүлнэ.
  • Өөрийн чадавхийн хэмжээнд ажлыг бүрэн дүүрэн гүйцэтгэнэ.
  • Баталгаат засвар үйлчилгээг үзүүлнэ.

2. ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОН

  • Эрч хүч, эв нэгдэлтэй компанийн соёлыг бий болгоно.
  • Ажиллах таатай орчныг бүрдүүлнэ.
  • Ажилтан ажилчдыг сургаж дадлагажуулах, байнга хөгжих нөхцлийг бүрдүүлнэ.

3. ОРЧИН ҮЕИЙН, БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ, ДЭВШИЛТЭТ ТЕХНИК ТЕХНОЛОГИ

  • Дэвшилтэт техник, технологи бүхий компаниудтай нягт хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
  • Орчин үеийн эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлнэ.
  • Дэвшилтэт техник, технологийн судалгааны мэдээллийн сан бүрдүүлнэ.

4. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙ

  • Олон улсын шаардлагын түвшинд хүрсэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны соёлыг хөгжүүлнэ.
  • ХААЭА-н хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөн ажиллана.
  • Байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулна.

Хөдөлмөр хамгаалал, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа

Бидний хувьд манай компанийн ажилчид хамгийн үнэт хөрөнгө бөгөөд бид аюул осол болгоноос урьдчилан сэргийлж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Ажилчиддаа өгөх бидний амлалт бол найдвартай хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа юм.

  • Гранд Поверын хөдөлмөр хамгаалал ба аюулгүй ажиллагаа нь эн тэргүүнд тавигдаад зогсохгүй манай ажилчдын байнгын баяжуулан сайжруулж байдаг үнэт зүйл мөн.
  • Манай ажилчид урьдчилан сэргийлэх эмнэлгийн үзлэгт тогтмол хамрагдаж, өөрсдийн гүйцэтгэдэг үүрэг даалгаврын дагуу ХААЭА-н сургалтанд байнга суралцдаг.
  • Бүх ажлыг урьдчилан төлөвлөж, хийгдэх ажлаа багаараа хэлэлцэж, ажлыг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, бага хэрэгсэл буй эсэхийг магадлан шалгадаг.
  • Бүх ажлыг туршлагатай, өндөр мэргэшсэн удирдлагаар удирдуулан гүйцэтгэдэг.
  • Гранд Повер нь Монгол улсын Хөдөлмөр, эрүүл ахуй, аюулгүй ажиллаганы бүхий л хууль дүрэм болон даатгалын шаардлагуудыг дагаж мөрдөн ажилладаг.
  • Гранд Повер нь аюулгүй ажиллагааг хангаагүй ямарч нөхцөлд “Үгүй, гэж хэлэх эрхтэй” гэсэн бодлогыг хүчтэй болон тууштай. баримталдаг.
worker

Бид эрдэс боловсруулалт, уул уурхайн олборлолт, эрчим хүч үйлдвэрлэл, эрчим хүчний барилга угсралт, төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, дэд бүтцийн барилга байгууламж угсралт, тэдгээрийн зөвлөх үйлчилгээ гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг.